ДААБ ӨГҮҮЛРҮҮН. - Шинэ бичлэгүүд http://daab.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Mon, 24 Mar 2008 17:36:32 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Банжиг блогчдын дунд монита зохионо.]]> http://daab.blog.banjig.net/post.php?post_id=41280 Миний доорх Монита бичлэгээс үүдээд Мами энэ саналыг гаргаад одоогийн байдлаар нилээд хэдэн хүн дэмжээд байна. [...]]]> Mon, 24 Mar 2008 17:36:32 +0800 http://daab.blog.banjig.net/post.php?post_id=41280 <![CDATA[Гурван дүрслэл]]> http://daab.blog.banjig.net/post.php?post_id=40834 ...Нүдээ нээлээ, тэр эзгүй цөлд цор ганцаар байх юм. Алтран шаргалтах энэ цөл хаанахын цөл гээ ч нь вэ, 4 зүгээ ажваас элс, толгод,зэрэглээ өөр юу ч үл үзэгдэнэ. Ганцаар цааш алхсаар хэдэн цаг болов,амьд биетний бараа нэгийг ч олж харсангүй. Ам нь цангаж сульдаж ядарлаа,сүүлдээ бүүр уналаа. Азаар үүргэвчинд нь ус байв. [...]]]> Sat, 22 Mar 2008 07:04:34 +0800 http://daab.blog.banjig.net/post.php?post_id=40834 <![CDATA[Монита]]> http://daab.blog.banjig.net/post.php?post_id=40393 [...]]]> Thu, 20 Mar 2008 03:31:25 +0800 http://daab.blog.banjig.net/post.php?post_id=40393 <![CDATA[Сонгодог хөгжмийн аянд нэгэн үхэл...]]> http://daab.blog.banjig.net/post.php?post_id=39938 Үүр цайж цөөрмийн ойролцоох манан аажмаар арилахад нэгэн хар машин тодорч харагдана. Түүний дотроос чангаас чанга сонгодог хөгжим уянгална. Энэ шөнө үүнийг сонсож өнгөрүүлсэн хөхөр хар өвгөний сүүлчийн шөнө нь байлаа. Нүдээ аньваас түүнд цагаан даашинзтай буржгар үстэй өнөөх л идэр залуу үзэсгэлэнт бүсгүй харагдана. Түүний энд хонох болсон шалтгаан нь тэр билээ.


Тиймээ тэр бүсгүй түүний сэтгэлд 20 жилээ цөөрмийн усанд өнгөрүүлсэн. Тэр өдөр өмсөж байсан цагаан даашинз нь түүний төсөөлөлд улам ч цагаан нүд гялбам болж харагдана. Энэ л бүсгүйн үхэл түүний амьдралын 20 жилийг тэсвэрлэшгүй зовлонд унагасан юм. Цөөрмийн усанд хөвж буй түүний цонхигор төрх бишгүй  олон удаа зүүдэнд нь түүнийг үзэн ядсан даа. 



[...]]]> Mon, 17 Mar 2008 22:05:12 +0800 http://daab.blog.banjig.net/post.php?post_id=39938 <![CDATA[Ийм нэгэн бөмбөлөг зүүдийг тань хулгайлдаг.]]> http://daab.blog.banjig.net/post.php?post_id=39771 Хэнд ч үл харагдах хийн хөнгөн бөмбөлөг шөнөжин айлуудаар тэнүүчилж хүмүүсийн зүүдийг өөртөө сорон шингээнэ.

Түүнийг хэн ч хараагүй, хэн ч мэдэхгүй, иймээс хэн ч түүнийг тогтоон барьж чадахгүй, түүнд ямар ч байгалын хүч үйлчлэхгүй.

Мөнөөх бөмбөлөг хөөрсөөр Хулангийн өмнө очлоо. Тас харт үстэй, сэвхтэй бор охин хойд аавдаа зодуулж ээжээсээ аврал эрнэ. Харин түүний ээж архичин нөхрөөсөө айн хөөрхий охиндоо нэмээд хохь чинь гэж хэлэв. Гомдож уйлсан Хулан зугтах гэтэл гайтай 2 хөл нь тушаатай мэт хөдөлдгүй.

Бөмбөлөг цааш хөөрсөөр Сүрэн гуайн гэрт орлоо. Гэрлээд удаж бүй хүү нь эхнэртэйгээ хамт нойрсоно. Эхнэр нь харин зүүдэндээ нэгэн жаахан хөвүүнийг нууцхан харж айльгүйтнэ. Бодвол тэр түүний багын хайр юм бол уу, баярлаж догдолсон түүний зүрх аз жаргалаар бялхана. Нөхөр нь дэргэд нь хурхираад зүүдэлж байгаа шинжгүй.

Өнөөх бөмбөлөг хөөрсөөр хөршийнд нь орвол Сүнжидмаа бүсгүй нойрондоо хэдэн тийш хөрвөөнө. Бэлэвсэн тэр эхнэр талийгаач нөхрөө зүүдлэн уйлна, нөхөр нь дэргэд нь ирээд нулимсы нь арчиж байх юм. Ховорхон бөгөөд үнэтэй нь аргагүй энэхэн зүүдий нь ч гайтай бөмбөлөг мөн л өөртөө татан шингээлээ.

Үүр цайх дөхжээ, одоо аялалаа дуусгая, өглөө гэхэд та нарын хэн нь ч энэхүү зүүднүүдээ санахгүй, заримд нь харамсалтай ч заримд нь аз болно. Маргааш шөнө тэр бөмбөлөг уншигч танайд зочилно.

]]>
Mon, 17 Mar 2008 06:45:08 +0800 http://daab.blog.banjig.net/post.php?post_id=39771
<![CDATA[..Тал биеийн таашаал..]]> http://daab.blog.banjig.net/post.php?post_id=39617 Амьдрал үргэлж сайхнаараа гэсээр хурууны үзүүр нь өвдөх ч шиг. Үнэхээр хүссэн бүхэн энд л байна, эрх чөлөө, эрх мэдэл эд хөрөнгө, найз нөхөд, дэмжигч бишрэгч, тэр ч байтугай буу зэвсэг, хүсвэл шалдан бие ч байна. Төсөөллөөрөө жаргадаг энэхүү ертөнцөд тэр хэдэн ч удаа шинээр мэндэлж болно. Амьдрахын тулд тэр зөвхөн урдахаа харж нүд чихээрээ мэдэрч, сэтгэлээрээ тэмүүлнэ.

Өдрийн турш жаргасаар тэр өлсөж ядарснаа мэдэрлээ. Өнгөт ертөнцөөс нүдээ салгамагц өнөөх ертөнц түүнийг угтлаа. Нүдээ нээгээд сайтар харваас тэр цор ганцаар. Хоосон хөргөгч, дүүрсэн үнэсний сав, хаалттай хөшөг....хөшгөө нээвээс нар жаргаж байлаа, биологийн шаардлагаа хангахын тулд гадаа гарахаас өөр аргагүй юм......амьдрал үргэлжилсээр....

]]>
Sun, 16 Mar 2008 08:20:29 +0800 http://daab.blog.banjig.net/post.php?post_id=39617