"Банжиг блогчдын дунд монита зохионо." цааш унших »
"Банжиг блогчдын дунд монита зохионо." цааш унших »
"Гурван дүрслэл" цааш унших »
Тиймээ тэр бүсгүй түүний сэтгэлд 20 жилээ цөөрмийн усанд өнгөрүүлсэн. Тэр өдөр өмсөж байсан цагаан даашинз нь түүний төсөөлөлд улам ч цагаан нүд гялбам болж харагдана. Энэ л бүсгүйн үхэл түүний амьдралын 20 жилийг тэсвэрлэшгүй зовлонд унагасан юм. Цөөрмийн усанд хөвж буй түүний цонхигор төрх бишгүй олон удаа зүүдэнд нь түүнийг үзэн ядсан даа.

"Сонгодог хөгжмийн аянд нэгэн үхэл..." цааш унших »
Хэнд ч үл харагдах хийн хөнгөн бөмбөлөг шөнөжин айлуудаар тэнүүчилж хүмүүсийн зүүдийг өөртөө сорон шингээнэ.
Түүнийг хэн ч хараагүй, хэн ч мэдэхгүй, иймээс хэн ч түүнийг тогтоон барьж чадахгүй, түүнд ямар ч байгалын хүч үйлчлэхгүй.
Мөнөөх бөмбөлөг хөөрсөөр Хулангийн өмнө очлоо. Тас харт үстэй, сэвхтэй бор охин хойд аавдаа зодуулж ээжээсээ аврал эрнэ. Харин түүний ээж архичин нөхрөөсөө айн хөөрхий охиндоо нэмээд хохь чинь гэж хэлэв. Гомдож уйлсан Хулан зугтах гэтэл гайтай 2 хөл нь тушаатай мэт хөдөлдгүй.
Бөмбөлөг цааш хөөрсөөр Сүрэн гуайн гэрт орлоо. Гэрлээд удаж бүй хүү нь эхнэртэйгээ хамт нойрсоно. Эхнэр нь харин зүүдэндээ нэгэн жаахан хөвүүнийг нууцхан харж айльгүйтнэ. Бодвол тэр түүний багын хайр юм бол уу, баярлаж догдолсон түүний зүрх аз жаргалаар бялхана. Нөхөр нь дэргэд нь хурхираад зүүдэлж байгаа шинжгүй.
Өнөөх бөмбөлөг хөөрсөөр хөршийнд нь орвол Сүнжидмаа бүсгүй нойрондоо хэдэн тийш хөрвөөнө. Бэлэвсэн тэр эхнэр талийгаач нөхрөө зүүдлэн уйлна, нөхөр нь дэргэд нь ирээд нулимсы нь арчиж байх юм. Ховорхон бөгөөд үнэтэй нь аргагүй энэхэн зүүдий нь ч гайтай бөмбөлөг мөн л өөртөө татан шингээлээ.
Үүр цайх дөхжээ, одоо аялалаа дуусгая, өглөө гэхэд та нарын хэн нь ч энэхүү зүүднүүдээ санахгүй, заримд нь харамсалтай ч заримд нь аз болно. Маргааш шөнө тэр бөмбөлөг уншигч танайд зочилно.
Амьдрал үргэлж сайхнаараа гэсээр хурууны үзүүр нь өвдөх ч шиг. Үнэхээр хүссэн бүхэн энд л байна, эрх чөлөө, эрх мэдэл эд хөрөнгө, найз нөхөд, дэмжигч бишрэгч, тэр ч байтугай буу зэвсэг, хүсвэл шалдан бие ч байна. Төсөөллөөрөө жаргадаг энэхүү ертөнцөд тэр хэдэн ч удаа шинээр мэндэлж болно. Амьдрахын тулд тэр зөвхөн урдахаа харж нүд чихээрээ мэдэрч, сэтгэлээрээ тэмүүлнэ.
Өдрийн турш жаргасаар тэр өлсөж ядарснаа мэдэрлээ. Өнгөт ертөнцөөс нүдээ салгамагц өнөөх ертөнц түүнийг угтлаа. Нүдээ нээгээд сайтар харваас тэр цор ганцаар. Хоосон хөргөгч, дүүрсэн үнэсний сав, хаалттай хөшөг....хөшгөө нээвээс нар жаргаж байлаа, биологийн шаардлагаа хангахын тулд гадаа гарахаас өөр аргагүй юм......амьдрал үргэлжилсээр....

